КАРДАШИАНЫ ГЭР БҮЛ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ

0
30

АНУ-д дэгдээд буй гал түймэр Калифорни мужийн Парадайс хотыг бүхэлд нь үнсэн товорго болгоод буй билээ. Тус түймэр Лос Анжелос хотод ч дэгдээд буй бөгөөд тус улсын түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй түймэр энэ ажээ.

Калифорни мужаас нийт 300 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тус түймэрт олны танил алдартнууд ч мөн өртсөн байна. Тухайлбал Кардашианы гэр бүлийнхэн болох Кэйтлин Женнер, Клое Кардашиан, Ким Кардашиан, Кени Вест, Куртни Кардашиан, Кайли болон Кендалл Женнер нарын байшин түймэрт өртсөн бөгөөд тэд аргагүйн эрхэнд байшингаа орхин нүүв.

Мөн дуучин Лэди Гага, жүжигчин Орланда Блүүм, Жүжигчин Жерард Батлер, Майли Сайрус, Жессика Симпсон зэрэг алдартнууд байшингаа орхин нүүсэн бөгөөд одоогийн байдлаар 50 орчим хүн түймрийн улмаас амь насаа алдаж 100 орчим хүн сураггүй алга болсон байна.

46093278_2230317013709297_8374728886197420032_n-500×263 Кардашианы гэр бүл түймэрт өртжээ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here