Үүнийг түрийвчиндээ хийгээрэй. Та хэзээ ч мөнгөөр тасрахгүй!

0
32
8530334342298e5d3f1be11eadbdb578

Бүхий л цаг хугацааны турш хүмүүс мөнгийг татахын тулд янз бүрийн ид шид, дүрэм журам, зан үйл хийж ирсэн. Учир нь хүн бүхэн баян болохыг хүсдэг бөгөөд эд мөнгөөр гачигдахгүйн тулд олон зууны турш хийсэн туршилтууд нь цаг хугацааны шалгуурт бүдрэх нь бүдэрч, онох нь оножээ. Ингээд цаг хугацааны шалгуураар батлагдсан мөнгөтэй болох аргуудыг танд сонирхуулъя.Түрийвчнийхээ тасалгааны аль нэгэнд эдгээрийн нэгийг хийгээрэй. Аз жаргалтай мөнгө – Жишээ нь та их хэмжээний ашиг олбол тэндээсээ нэг дэвсгэртийг “Аз жаргалтай мөнгө” болгон түрийвчиндээ хадгалах хэрэгтэй. Эсвэл найдвартай хүнээс бэлгэ болгон мөнгө авсан бол түүнээсээ ч хадгалж болно. Харин олсон юм уу хожсон мөнгө, зоосыг хийх хэрэггүй. Үүнийг “солиотой” мөнгө гэдэг бөгөөд орж ирсэн шигээ гарахыг бэлгэддэг байна. Ховор, цуглуулгын зоос юм уу мөнгөн дэвсгэрт – Шууд гүйлгээнд ашигладаггүй зоос, мөнгөн дэвсгэрт баялаг дууддаг. Мөнгөн дэвсгэрт – Сериал дугаар нь 8-ын тоогоор төгссөн эсвэл дотроо 8, 9 гэсэн цифр орсон байвал аль болох хадгалахыг хичээгээрэй.Түрийвчиндээ шош хадгалах. Шинэ юм уу хатсан гаа эсвэл зургийг нь хадгалах – Эсвэл батрашийн хоёр дусал тосыг юман дээр дусаагаад түрийвчиндээ хадгалж ч болно. Пачулийн тос (Patchouli oil)-ыг ч бас ингэж дусааж ашиглаж болдог.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here