IELTS-д гурван сарын дотор бие даан бэлдэх ҮНЭГҮЙ материал болон ерөнхий ТӨЛӨВЛӨГӨӨ

0
33
60576d_0_FZn3PdyAww3DvuOO__x974

Бие даан бэлдэх гэхээр сүрдмээр сонсогдож магадгүй. Мэдээж хүн бүхэнд л зүг чиг хэрэгтэй. Гэвч шалгалт өгч гадаадад сурах гэж байгаа бол эхнээсээ бие даагаад сурвал сайн. Учир нь энэ шалгалтын оноог хүлээн зөвшөөрдөг ихэнх орны их сургуульд профессор нь өдөр бүр “Дасгал 23–29-г хий” гэж хэлэхээс илүү профессорын өгсөн ерөнхий чигийн дагуу оюутан өөрөө судалж, суралцаж явдаг сургалтын системтэй. Нөгөөтэйгүүр сургалтын төвүүд сайн чиглүүлж, даалгавраа цаг тухайд нь хийх тал дээр анхаарч, тодорхой ахиц гарах нь дамжиггүй. Хэрэв та эхлүүлчихээд л хаяад байдаг бол багш дээр очсон нь дээр болов уу.Би өөрөө IELTS -ийн хичээл заадаг байсан болохоор ч тэр үү, манай залуучууд хичээхээрээ хүссэн зүйлсдээ хүрч болно гэдгийг нүдээрээ харсан. Нөгөөтэйгүүр хүмүүст хамгийн энгийн байдлаар хэрхэн заавал сайтар ойлгож, үр дүнтэй байх тал дээр толгойгоо нэлээд гашилгаж энэ тэндхийн видео, блог, номнуудыг ихэд сөхөж хардаг байлаа. Нэгэнт л олоод авчихсан мэдлэг хойно олон нийтэд түгээхгүй бол алдас болно. Нөгөөтэйгүүр тэтгэлэгтэй магистрт сурч байгаа болохоор олон залууд илүү их боломж олдоосой гэж хүссэн юм.Харин та өөрийгөө сориход бэлэн бол интернэтэд байдаг дараах үнэгүй сурах боломжуудыг ашиглан шалгалтандаа бэлдээрэй. Гарчиг дээрх болон доторх улаан холбоос дээр даран шууд тухайн сайтууд руу зочлох боломжтой.Онлайн сургалтууд гэж зөндөө сонссон байх. Тус үнэгүй онлайн сургалт нь шалгалт өгөхөд шаардлагатай чадваруудыг хамгийн багаас нь заадгаас гадна шалгалтын тухай ерөнхий ойлголт, тодорхой стратегиудыг танилцуулна. Хамгийн чухал хэсэг нь IELTS-д хамгийн түгээмэл хэрэглэгддэг үгсийн санг бий болгож, 10 хэсэг бүхий амархан дасгалууд болгон хуваасанд оршино.Учир нь шалгалтын асуултууд, материалыг Present Simple-с Clauses хүртэл дүрэмтэй уялдуулан нэг сумаар хоёр туулай буудах боломжийг олгож байгаа юм. Мөн өөрийн дүрмийн мэдлэг, түвшнийг шалгах шалгалтыг нь бөглөж зөвхөн алдаа гаргасан дүрмүүдээ түүвэрлэн судалж болно. Боломжтой бол энэ номыг худалдаад аваарай. Бүр ямар ч боломжгүй бол эндээс татаж аваарай.Тэгвэл шалгалтын хэсэг бүрт ямар асуулт байдаг, тэдгээрт нь ямар стратегиэр хариулах вэ гэдгийг жинхэнэ шалгалтын материалууд дээр ажиллаад явдаг. Түүнчлэн 4 оноо авсан, 8 оноо авсан жишээ эсээнүүд хүртэл байдаг. Энэ номыг дүрмээ үзсэнийхээ дараа ашигласан нь дээр. Интернэтэд үнэгүй тавигдсан зүйлийг хуваалцахаас өөр аргагүй. Энд дарж татна уу.Эхний хэсэгт ашиглагдах материалуудын талаар дурдсан бол энэ хэсэгт 3 сарын жишиг төлөвлөгөөг танилцуулж байна. Мэдээж хүн бүхэн өөр сурах арга барилтай тул өөрсдөдөө тохируулан төлөвлөгөөгөө боловсруулаарай. Дараах төлөвлөгөө нь intermediate, upper-intermediate түвшний хүмүүст зориулсан болно. Би ямар нэгэн оноо

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here