“English”-ээр “ус цас” болмоор байвал дараах зөвлөгөөг мөрдөөрэй!

0
183
6396b3b739daf8517de257d166e9ad6b

Нэгдүгээрт: Арга барил-Хүн хүний сурах арга барил өөр учраас та өрийнхөө арга барилыг олж нээх чухал юм. Өглөөний цагт илүү идэвхтэй, эрч хүчтэй байдаг хүмүүс англи хэлний өглөөний хичээлд явж, өглөө ном уншиж болох юм. Мөн та шинэ үг цээжлэхдээ олон дахин харахаар цээжилдэг үү, ямар нэг үйл явдал, хүнтэй холбохоор цээжилдэг үү, дэвтрийн нэг хуудас нүүр дүүрэн бичихээр цээжилдэг үү гэдгээ туршиж мэдэх хэрэгтэй. Жишээ нь: Та А цэгээс Б цэгт очих гэж байгаа бол хэдэн км замыг, хэдэн цагийн хугацаанд, ямар унаагаар, хэдэн төгрөгийн зардлаар, хэнтэй хамт явж хүрэхээ мэдэх чухал. Арга барилаа олчихвол хүрэх газраа очиход илүү хялбар. Хоёрдугаарт-Олон хэсгээс нэг бүхэл илүү.Богино хугацааны, хямд үнэтэй, олон сургалтын төвд, олон удаа явж өөрийгөө мохоож байхаар үр өгөөж өндөр ганц сайн сургалтанд тууштай явах чухал. Жишээ нь: Та нэг сард бага үнийн дүнтэй олон картаар, олон удаа цэнэглэх нь хэт хэрэглээг бий болгож өөртөө цаг хугацаа, эдийн засгийн стресс үүсгэх магадлалтай. Хэрвээ та сард 25000 төгрөгийн хэрэглээ хийдгээ нэгэнт мэдсэн бол үүнийг 5 удаа хувааж авах шаардлагагүй. Олон жижиг худалдан авалтаас нэг том худалдан авалтад дагалдаж ирэх үр өгөөж ч их байдаг. Тийм болоод л хэмнэлттэй савлагаа, хэмнэлттэй санал гэж бий.

Гуравдугаарт: Дадал зуршил!
Аливаа зүйл дадал зуршил болсон цагт илүү хялбар болдог нь жам. Англи хэл сурах гэж байгаа хүн ч өдрийн цайны цагаар 5 үг цээжилдэг, орой унтаж амрахын өмнө 30 минут ном уншдаг, гадаа алхаж явахдаа зарлалын самбар дээрх англи үгийг ямар утгатайг цээжил, хөнгөн хошигнож маргахааргүй цээжилдэг бол та өөрөө ч анзаараагүй байхад хэлний мэдлэг сайжирсан байх болно. Жишээ нь: Эрүүл зөв хооллолт, илүүдэл жиндээ санаа зовдог хүн бол өглөө бүр ус уух, өдөр бүр гэртээ хоол бэлдэж авч явах дадал зуршлыг өөртөө бий болгосноор санаа зовох нэг асуудал мартагдана гэсэн үг.Хандлагаа өөрчилж, хэрэглээгээ шинэчлээрэй!

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here