Яагаад өдөр бүр ногоон цай уух хэрэгтэй вэ?

0
36
bdccb29b3a940ec4eb5f3c7a0f9dead7

Ногоон цай бол хамгийн эрүүл ундаануудын нэг бөгөөд бидний биед маш сайн. Эртний Хятад улсад язгууртан, чинээлэг хүмүүс л энэхүү цайг уудаг байсан бөгөөд Их монгол улсад эзлэгдсэний дараа хүн бүр энэ ундааг ууж тамшаалах боломжтой болсон гэдэг. Ногоон цайны энэхүү онцлогууд нь катехн, эпигаллокатехайн галлате (EGCH) зэргээр баялаг байдлаас нь шалтгаалдаг байна. Эдгээр нь полифенолууд бөгөөд чөлөөт радикалаас үүдэлтэй гэмтлүүд, хорт хавдар, насжилтыг зогсоож, үрэвсэлт өвчнийг эмчилж, тайвшруулах ид шидтэй.Ногоон цайнд олон тооны эрдэс, амин дэм агуулагддаг бөгөөд эдгээр нь эрүүл мэндэд доорх ач холбогдолтой:

Чихрийн шижин тусах магадлалыг бууруулна — Ногоон цайг байнга хэрэглэснээр 2-р зэргийн чихрийн шижингээс 42% урьдчилан сэргийлэх боломжтой.Тархины үйл ажиллагаа сайжирна — Ногоон цай каффейнаар баялаг учраас ой тогтоолтыг сайжруулж, тархины үйл ажиллагааг дэмжин сэтгэл санааг өргөдөг. Амино хүчлийн нөлөөгөөр уур бухимдал ч арилах болно.Холестролын түвшинг бууруулна — Холестролыг бууруулдаг учраас зүрх судасны өвчнөөр өвдөх магадлалыг 31% бууруулдаг.Элэгний эрүүл мэндийг дэмжинэ — Элэгний үйл ажиллагааг сайжруулж, элэгний хавдар тусах магадлалыг бууруулна.Хоол боловсруулалтад тусална — Ходоодны шарх , үрэвсэлт өвчнөөс сэргийлэхэд туслахаас гадна хоол боловсруулах системийг дэмждэг.Зүрхний шигдээс болохоос сэргийлнэ — Ногоон цайнд агуулагддаг полифенолууд нь зүрхний гэмтлээс урьдчилан сэргийлэх боломжтой тул зүрх судасны өвчин, цус харвах эрсдэлийг бууруулж, триглицерид болон холестерины түвшинг бууруулдаг.Хар, цагаан, үрэвсэлт батгыг багасгана — Арьсыг цэвэрлэж, булбарай зөөлөн болгоход өндөр нөлөөтэй.Бэлгийн дааврын өөрчлөлтийг эмчилдэг — Ногоон цайг байнга ууснаар бэлгийн даавар тэнцвэрждэг.Илүүдэл жингээ хасахад тусална — Хэрвээ та илүүдэл жингээсээ салахыг хүсч байгаа бол өнөөдрөөс эхлээд ногоон цай ууж эхлээрэй. Хэвлийгээр турахад өндөр үр дүнтэй байдаг.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here