Таныг аажмаар үхэлд хүргэдэг эдгээр зүйлийг яг одоо гэрээсээ гаргаж хая!

0
23
fa74c470ca242db2852d45c3af8c1415

Хүн өвдөхөөрөө юун түрүүнд эмчид үзүүлж, эмийн сангаас эм авдаг. Гэтэл яг үнэндээ бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй зүйлс яг дэргэд байдаг ажээ. Айл бүрт хэрэглэхээ нэн даруй больж, хог дээр гаргаж хаяхаар, эрүүл мэндэд маш хортой зүйлс олон байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй гэнэ. Эдгээр нь чухам юу юм бол.Ихэнх гутлыг 300-450 км алхаад хаях хэрэгтэй байдаг гэнэ. Хэрвээ та өдөр бүр нэг гутлаа өмсөж хол зам туулдаг бол шинэ гутал авахад 50 км л хангалттай аж. Хэдий гутал цэвэрхэн, чанартай харагдаж байсан ч дээрх “хууль” үйлчлэх ёстой. Хуучирч, муудсан гутал хүний хөлийг хамгаалдаггүй. Алхах бүрт хөлийн булчинд даралт өгдөг. Ингэснээр хүний хөл бэртэж гэмтэхдээ амархан болдог байна. Хэрвээ та байнга, алхаж гүйдэггүй л бол нэг гутлаа жил хагас өмсөөд л солих шаардлагатай.Xуванцраар хийсэн бүх зүйлийг шууд хая. Тэгээд хэзээ ч бүү худалдаж ав. Хэрвээ саван дээр “ПК” эсвэл “7” гэсэн тэмдэглэгээ байх юм бол бисфенол гэх химийн элемент агуулсан гэсэн үг. Үйлдвэр, компаниуд сав үйлдвэрлэхдээ бисфенолыг хэрэглэхгүй байхыг хичээдэг. Учир нь хүний биед онц хортой бодис аж. Хуучирч, муудсан хуванцар сав ч мөн адил хүний биед хортой юм. Ийм савнуудын химийн найрлага цагийн эрхэнд өөрчлөгдөн хувьсаж байдаг аж. Хуванцар хүний тархи, зан авирт нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоожээ. Ялангуя хуванцар савыг шарах шүүгээнд хийж халаасны дараа улам хортой болдог гэнэ.Угтаа бол нянгийн эсрэг саван нь биднийг нянгаас хамгаалах ёстой. Гэхдээ энэ нь хүний эрүүл мэндэд сайн гэсэн үг биш бөгөөд ийм саван хүний биед хортой триклозан гэх бодис агуулдаг байна. Амьтад дээр хийсэн туршилтаар триклозан нь дааврын тогтвортой үйл ажиллагааг алдагдуулдаг нь илэрчээ. Нянгийн эсрэг саван хэрэглэж буй тохиолдолд таны дархлааны систем баярлахгүй л байх. Оронд нь энгийн савангаар гараа угаавал илүү зохино.Гал тогоондоо шинэчлэл хийх цаг боллоо. Таны шүүгээндээ хэдэн жил хадгалсан хуучин хоол амтлагч одоо лав ашиглагдахгүй болсон доо. Хоолонд амт ч нэмэхгүй, үнэр ч оруулахгүй. Харин хоолонд хийвэл хор болдог гэдгийг санаарай.Бас нэгэн химийн бодис агуулсан хортой эд айл бүрийн угаалгын өрөөнд байдаг болсон. Энэ нь үнэр дарагч агааржуулагч юм. Бас ч зүгээргүй хаа сайгүй цацаж болдог эд. Шүршдэг, шүршдэггүй бүхий л агааржуулагч фталит эфирийн хүчил агуулдаг юм. Ийм элемент агуулсан агааржуулагчийг их хэрэглэх юм бол нөхөн үржихийн системд нөлөөлдөг. Тэр ч байтугай гэдсэнд бүрэлдэх ургийн хөгжилд ч сөрөг үр дагавартай юм. Агаар цэвэршүүлэхийг хүсэж байвал органик арга хэрэглээрэй. Тухайлбал жүржийн хальс, цэцэг тарих гэх мэт.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here