Хэл сурахад бидэнд саад болдог зүйлс!

0
122
8d1357a301ada0d1959af22851fc6097

Бидний амьдарч буй өнөөгийн нийгмийн зах зээл улам өргөсөж түүнийхээ хэрээр хүн бүрээс гадаад хэлний мэдлэгийг зайлшгүй шаардах болсон. Үүний учир нь даяаршиж буй дэлхийд мэдлэг боловсролын өрсөлдөөн ямар ч ур чадвараас илүүд тавигдах болсон явдал юм. Тэр ч утгаараа манай улсын боловсролын системд дунд ангиас эхлэн англи хэлний хичээл заадаг болоод удаж байгаа ч бид бүрэн төгс сурч чадахгүй байсаар орхидог болсон нь харамсалтай. Ингээд гадаад хэл сурахад бидэнд ямар бэрхшээл тулгардаг талаар авч үзье. Хэзээ ч оройтохгүй. Жишээ нь Марк Зукерберг гэхэд л бүр насанд хүрсэн хойноо хятад хэл сурсан байдаг. Түүнтэй адил Оросын зохиолч Иосиф Бродский сургуульд байхдаа англи хэл дээрээ “муу” авдаг байсан ч хожим нь бие даан судалж, гадаадын зохиолчдын бүтээлийг нэвтэрхий толь ашиглан орчуулсаар бүр цаашлаад өөрөө англи хэл дээр шүлэг бичих хүртэл чадвартай болсон гэдэг. Тэрээр англи хэлээр нэг их сайн ярьдаггүй байж байгаад ЗХУ-аас дүрвэж АНУ-д очсоныхоо дараа ярианы чадвар нь сайжирч их сургуулиудад лекц уншдаг болжээ. Тэгэхэд тэр хэдийнээ 30 насыг даваад байсан юм.Насанд хүрсэн хойноо англи хэл сурч эхэлсэн олон сурагч байдаг. Насанд хүрэгчид хүүхдийг бодвол аливаа гадаад хэлийг харин ч амархан сурдаг. Хүүхдүүд англи хэлний зөв дуудлагыг хурдан эзэмшдэг сайн талтай байдаг бол насанд хүрэгчдийн хувьд туршлага, учир зүй, өөрийн сахилга бат зэрэг нь давуу тал болдог. Тэд бас хэлзүйг амархан тогтоож, хичээл дээрээ анхааралтай байж чадна.
Хүний тархи ердөөс ой санамжаа сайжруулахын тулд бүтээгдсэн аварга том санамжийн механизм юм. Эхлээд гадаад хэл дээр үг цээжлэхэд хэцүү санагдаж байж болох ч бүү шантар. Нэг юм уу, хоёр долоо хоногийн дараа хичээлүүд хөнгөрөөд л ирнэ.Энэ нь бидний мэдрэлийн тогтолцооны уян хатан чанартай холбоотой юм. Мэдрэлийн эсүүдийн холбоо болох синапс бол аль ч насанд шинээр үүсдэг зүйл юм. Хэдий чинээ их холбоос тогтоно, тархи төдий чинээ хурдан, сайн ажиллах болно. Хэл сурах явцдаа бид бодох, ярих, унших, тогтоох гээд тархиа маш ачаалалтай ажиллуулдаг. Харин ингэж байж л таны тархинд шинэ холбоос синапсууд үүсэх бөгөөд спорт зааланд дасгал хийхэд булчин яаж хөгждөгтэй ижил үр дүн үзүүлэх болно. Ингэсний ачаар та илүү сайн тогтоож, түргэн сэтгэнэ.Бас нэгэн чухал зүйл бол хэрэв та шинэ үг цээжиллээ гэж бодоход байнга хэрэглэхгүй л бол мартах болно. Үүнийг хүний ой санамж, ой тогтоолтын талаар судалсан Германы сэтгэл зүйч Гермэн Эббингауз баталсан байдаг. Түүний хийсэн туршилтаар хүн шинэ зүйл сурснаас хойш нэг цагийн дараа ой санамжид тухайн мэдээллийн 40 хувь үлддэг бол 10 цагийн дараа 35, долоо хоногийн дараа 20 хувь нь л үлддэгийг баталжээ. Ийм учраас сайн сурахын тулд байнга давтаж байх хэрэгтэй.Буруу шалтаг хайвал хэн ч цаг завгүй. Ямар ч завгүй хүнд долоо хоногт дор хаяж ганц, хоёр ч атугай чөлөөт цаг гарч л таарна. Хэрэв хүсэх л юм бол цаг гаргаад, нийтийн тээвэрт явж байхдаа ч шинэ үг сурч, дүрмээ давтаж болно шүү дээ.Хамгийн гол нь хэр удаан цаг гаргаж байгаадаа биш гаргасан цагаа хэр үр бүтээлтэй ашиглаж байгаадаа л гол учир байгаа юм. Гадаад хэлийг өдөр бүр 30 минутаар, долоо хоногт нэгээс доошгүй гурван цагаар үзэх нь хамгийн үр дүнтэй. Үүнийг гэрийн цэцэг арчлахтай зүйрлэн “бордоо” гэж нэрлэж болох юм. Учир нь цэцгийг бага багаар тогтмол услах хэрэгтэйгээс биш нэг дор их ус хийж болохгүй шүү дээ.Хэрэв та үнэхээр завгүй нэгэн бол цаг хэмнэх, ашиглах хамгийн сайн арга бол интернетээр хичээллэх юм. Ном сурах бичиг, дэвтэр хийсэн том цүнх бариад замд явах цагаа хэмнэн гэрээсээ шууд даалгавраа хийх боломжтой.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here