Хүнийг хэрхэн хоолоо идэж байгаагаар нь шинжиж болох 6 арга

0
17
a89595426a01f1cf48dc8171121c0978

Хэн нэгэнтэй танилцах үедээ бид түүнийг ямар хүн болох талаар мэдэхийн тулд өөрийн мэдэлгүй тандаж эхэлдэг. Тэгвэл үүндээ хариулт авахын тулд та юун түрүүнд шинэ танилынхаа дадал зуршлыг сайтар анзаарах хэрэгтэй. Учир нь ганц аяга цай уухын зуур хүн өөрийнхөө тухай бүхнийг яриад өгчихгүй шүү дээ. Харин ширээний ард биеэ хэрхэн авч явж байгаа, өөр олон зүйлийг сайн ажиглаж чадах юм бол тухайн хүний талаар олон зүйлийг төвөггүй мэдэж авч болно. Судалгааны дүн ингэж хэлж байна.Ярилцагч тань хоолны цэсийг удаанаар ажиглаж, зөөгчид элдэв асуулт тавин шинэ хуудас нээж байвал тэр хүн үл мэдэг шийдэмгий бус боловч бэрхшээлийг даван туулахад бэлэн гэсэн үг. Харин цэсийг нэг их харалгүйгээр шууд захиалж байвал нэлээн зөрүүд талдаа хүн таны өмнө сууж байна гэсэн үг. Эсвэл тэр энэ зоогийн газарт байнга ирж үйлчлүүлдэг, хоолны цэсэнд юу байгааг мэддэг хүн байхыг ч үгүйсгэхгүй.Таны шинэ танил нэлээн хурц, халуун ногоогоор амталсан хоол захиалж байвал тэр хүн ямар ч эрсдэлийг туулахад бэлэн адал явдалд дурлагч нэгэн гэдгийг илэрхийлнэ. Чикагогийн судлаачдын баталснаар бол хурц амттай хоол иддэг хүн мөрийтэй тоглоом тоглох, аймшгийн кино үзэх, машинаар хурдан давхихад дуртай байдаг гэнэ. Мөн өвөрмөц хоолонд дуртай хүн хэзээ ч уйтгарладаггүй. Ер нь шинэ зүйл сонирхогчид ажил дээрээ ч шинэ санаа дэвшүүлэхэд бэлэн байдаг бөгөөд зугаатай аяллын тухай саналыг тань амархаан зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байж болно.

Таны ярилцагч шинэ ногооны салат юм уу, жимсний цуглуулга захиалж байвал өмнө тань өөрийгөө шинжээч мэтээр төсөөлдөг хүн сууж байна гэсэн үг. Үүнээс гадна тэрбээр тайван, элэгсэг хүн юм.Тэгвэл эсрэгээрээ нээлттэй ил тод байдаг хүн өөхтэй мах, амттанд дуртай байдаг гэж судлаачид баталсан байна. Тэд хоолноосоо таашаал авч, бас найз нөхөдтэйгөө уулзахаас нэг их татгалздаггүй нийтэч нэгэн байдаг. Тийм ч учраас тэдгээр хүмүүс бусад хүмүүсээс илүү иддэг, бас илүүдэл жинтэй байх нь бий.Шинэ танил тань хоолоо амтархан идэж, сайтар зажилж байвал таны өмнө нээлттэй байгаа хэдий ч бага зэрэг халамжгүй, таны тухай бодохоос хэтрэхгүй хүн гэдгийг илэрхийлнэ. Ийм хүмүүс ихэвчлэн дотоод хэмнэлдээ захирагддаг хэцүү нэгэн байдаг.Харин хурдан хурдан идэж, муу зажилж байх юм бол амьдралынхаа гол зорилгыг тодорхойлохдоо бэрхшээл туулсан хүн байна гэсэн үг. Ийм хүмүүс бусдад байнга тусалж, анхаарал тавьж байдаг бөгөөд ажил, бизнестээ ч бүтээлч, амжилттай байдаг.Таны ярилцагч хоолоо дуустал нь идэж байвал энэ хүн өөрийнхөө сонирхлыг бусдынхаас дээгүүр тавьж, бүхнийг хяналтдаа байлгах дуртайг илэрхийлнэ. Түүнээс аль болох зайлсхийх нь дээр гэх үү дээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here