Чихээ хавчаараар хавчвал юу болох вэ?

0
13
c4627d42436d0ae875d15f1a0c34b858

Хүний биеийн өвчнийг эмчилж, өвдөлт намдаах уламжлалт болон уламжлалт бус олон арга байдгийн нэг нь чихний хэсгүүдийг хавчаараар хавчих арга юм. Учир нь чихэнд хүний биеийн бүхий л эрхтэнтэй холбоотой мэдрэлийн төгсгөл эд эсүүд байдаг. Ингээд танд чихэнд байдаг 6 цэг нь хүний биеийн дотор эрхтнүүдтэй ямар холбоотой бас яаж нөлөөлж болох зөвлөгөөг хүргэж байна. Өөрийн сонгосон цэгийг хавчаараар хавчиж ямар үр дүнтэй байгааг мэдрэхийг хичээгээрэй.Чихний дээд хэсэг – таны нуруу болон мөртэй шууд холбоотой байдаг. Энэ хэсгийг өдөр бүр, 1 минутын хугацаатай чимхвэл нуруу болон мөрний хэсгийн булчин суларч, хөнгөрөхийг мэдрэх болно.Чихний тойргийн дээд хэсэг – чинхний энэ хэсэг таны биеийн бүх хэсэгтэй холбогддог. Хэрэв бие тавгүйрхэж байгаа бол энэ хэсгийг чимхээд үзээрэй.
Чихний дунд хэсгийн дунд тал – таны үе мөчтэй холбоотой. Хэрэв үе мөч өвдөж байгаа бол энэ хэсгийг чимхэх хэрэгтэй.Чихний дунд хэсгийн доод тал – хоолой болон хамар битүүрэлтийг илааршуулахад тохиромжтой. Мөн тайван нойрсоход тустай гэнэ шүү.Чихний гэдэсний дээд тал – таны хоол боловсруулах эрхтнүүдтэй холбоотой. Ходоод гэдэс хямрах үед тустай.Чихний гэдэс – таны толгой болон зүрхтэй холбоотой. Зүрхний эмгэг болон толгойн өвчин, мигренийг намдаахад тустай.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here