Урсдаг шатны гишгүүр яагаад арзгар байдаг вэ?

0
10
c7ba7f916acba9cb5226cd904c43d44c

Урсдаг шат бол барилгын давхруудын хооронд хүмүүсийг зөөх тээвэрлэх зориулалт бүхий нэгэн төхөөрөмж юм. Урсдаг шат нь хэд хэдэн төрөл байх ба дээрээс доош, доороос дээш, мөн хэвтээ чиглэлээр урсдаг. Урсдаг шатыг ихэнхдээ томоохон худалдааны төв, онгоцны буудал, дамжин өнгөрөх систем, зочид буудал, ачаа тээш тээвэрлэх хэсэгт өргөн ашигладаг билээ. Ийм шатны загвар нь гаднаас харахад нарийн төвөгтэй мэт боловч үнэндээ тун энгийн байдаг байна. Энэ үүднээс та бүхэнд урсдаг шатны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй зүйлсийн талаар хүргэж байна. Намар болон өвлийн улиралд урсдаг шат нь их хэмжээний ус хуримтлуулж, гулгамтгай болдог. Тиймээс зорчигчдыг халтирахаас сэргийлэхийн тулд гишгүүрүүдийг арзгар хийдэг ажээ. Хэрэв гөлгөр гишгүүртэй байвал төрөл бүрийн хог шатны төгсгөлд хавчуулагдах аюултай. Харин арзгар гишгүүр дээр байгаа хог шатны дээр гардаг. Урсдаг цахилгаан шатыг арчлах үед жолоодлогын багажууд нь элэгдэж, бариулын хурд өөрчлөгддөг.Бариул нь шаттайгаа нэгэн жигд байвал тэр шатыг шинээр суурилуулсан, илүү хурдан байвал зарим газар элэгдэл явагджээ гэж ойлгож болно.Харин бариул нь илүү удаан явж байвал урсдаг шатыг засварлах шаардлагатай болсны дохио юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here