Оросын алдарт нүдний эмчийн бидэнд өгсөн үнэ цэнтэй зөвлөгөө

0
15
83094d3dbefbdb62e405c3fab8b96d7b

Нүд гэдэг хүний биеийн хамгийн чухал эрхтэн билээ. Тиймээс ч бид сайн гэсэн болгоныг нүдэндээ хэрэглэхийг эрмэлздэг. Хүмүүс ихэнхдээ нэрсийг нүдний өвчинд сайн, эсвэл шил зүүхээр хараа мууддаг гэж ойлгодог. Тэгвэл энэ нь тийм ч зөв ойлголт биш бололтой. Ингээд танд харааны эмч Людмила Панюшкина, өгсөн зөвлөгөөг хүргэе.Орчин үеийн амьдралыг компьютер, ухаалаг гар утасгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон. Үүнтэй холбогдуулан бид “Энэ нь бидний хараанд муугаар нөлөөлөх болов уу?” гэсэн асуудалтай тулгардаг юм.Олон цагийн турш компьютерын ард суудаг хүмүүс нүд улайж, өвдөж байна гэсэн зовиурыг маш ихээр хэлдэг. Таныг гайхашруулахад дэлгэцийн туяа үүнд огтхон ч хамаагүй гэнэ шүү. Компьютерын ард удаан сууж ажиллахад бид нүдээ төдийлөн цавчдаггүй бөгөөд үүнээс болоод нүдний хуурайшилт үүснэ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид компьютероо зөв байрлуулж, нүдний дусаалга дусаахад хангалттай.Компьютерын хамгаалалттай шил үйлдвэрлэгчид дэлгэцийн цэнхэр туяа нь нүдний торлог бүрхэвчийг гэмтээдэг гэдэг. Зарим эрдэмтэд байгаагаар цэнхэр туяа торлог бүрхэвчийг гэмтээж, хараа муудахад нөлөөлдөгтэй санал нийлдэг юм.Гэтэл бодит байдал дээр энэхүү туршилтыг амьтан эсвэл шилэн саванд хийсэн хиймэл торлог бүрхэвчийг ашиглаж хийсэнд оршино. Үүнээс гадна туршилтыг маш өндөр туяаны нөлөөлөл дор хийдэг бөгөөд бид амьдралдаа хэзээ ч энэ их туяаг ялгаруулах хүртэл компьютерын ард суухгүй.Нарны туяа хүний нүдэнд нөлөөлж буй байдлыг бас л хэтрүүлэгтэй нөхцөл байдалд туршсан юм. Хүмүүс ихэнх цагийг нарны хамгаалалтын шилгүйгээр гадаа өнгөрүүлж байсан аж. Гэхдээ нарны туяа нь ямар ч гэрлээс хурц хэдий ч компьютероос ялгарах цэнхэр туяа нарнаас маш бага хэмжээгээр ялгардаг.Үүнээс харахад ямар нэг төхөөрөмжийн цэнхэр туяа нүдний торлог бүрхэвчид муугаар нөлөөлдөг болохыг нотолсон найдвартай баталгаа байхгүй юм. Цэнхэр туяа нүдэнд хортой байх магадлалтай ч ямар хэмжээтэй, хэр удаан хугацаанд сууснаар муугаар нөлөөлөхийг хэлж чадахгүй. Одоогийн байдлаар энэ талтай холбоотой бүхий л судалгаа нь сурталчилгааны зориулалттай байдаг.Компьютерын хамгаалалттай шил нь эрүүл мэндийн байгууллагын бүтээсэн зүйл биш учир үүнийг зүүх үгүй нь таны сонголт юм шүү дээ.Цэнхэр туяаны хамгаалалттай шилийг тогтмол зүүх нь өдрийн цагаар нойр хүрэх шалтгааны эх үүсвэр болдог. Мөн орой унтахаасаа хоёр цагийн өмнө цэнхэр туяаны хамгаалалттай ямар нэгэн зүйл хэрэглэж болохгүй. Учир нь цэнхэр туяа нойр сэргээдэг үйлчилгээтэй шүү дээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here