Таны оюун ухааныг шалгах гурван таавар

0
10
5e7383e013d97ac53c02cf2a0a25f91e

Оньсого, таавар таах нь тархинд дасгал болж хүний ажигч гярхай байдал, дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлдэг. Иймд таны тархи нэг л сэрж өгөхгүй байвал дараах гурван сонирхолтой тааврыг таах гээд үзээрэй. Зөв таасан эсэхээ төгсгөлд нь байгаа хариунаас мэдээж аваарай. Шалгагч ресторанд орж иртэл тэнд нэгэн ширүүхэн маргаан болж байв.Та шарсан мах бас захиалсан шүү дээ! гэж рестораны зөөгч халамцуухан үйлчлүүлэгчид ууртайгаар хэлнэ.Үгүй ээ, би ямар ч мах захиалаагүй! хэмээн эгдүүцсэн үйлчлүүлэгч хариулаад.Би энэ ресторанд хоёр цаг суулаа. Мөнгөө хэмнэмээр байсан тул би нэмж юм аваагүй гэв.Та согтуу байсан болохоор энэ хоёр цагийн дотор юу захиалснаа санахгүй байгаа юм гэж зөөгч хэлэв.Гэхдээ та энэ хүн нэмж захиалаагүй гэдгийг сайн мэдэж байгаа. Таныг надтай хамт яг одоо цагдаагийн газар луу явахыг шаардаж байна! хэмээн зөөгчид хандан хэлэв.Шалгагч зөөгчийн мэхлэж байгааг хэрхэн мэдсэн бэ?Намайг дөнгөж энэ хотод буугаад байтал нэг хүн гар буу тулгаад цагийг маань дээрэмдчихлээ гэж нэг жуулчин цагдаагийн газарт мэдүүлэг өгчээ.Тэр хүн ширвээ сахалтай, цэнхэр өмдтэй…Та үргэлжлүүлээд хэрэггүй гэж цагдаа үгийг нь таслаад,Бид бүгдийг мэднэ, учир нь хотоор дүүрэн хяналтын камер байгаа. Өөрийн чинь зураг энэ байна. Харна уу гээд доорх зургийг үзүүлэв.Эдгээр таван ихрийн аль нэг нь таны цагийг хулгайлсан гэж бодож байна хэмээн цагдаа үргэлжлүүлээд, -Тавууланг нь энд бариад ирсэн байгаа. Хараад гэмт хэрэгтнийг заагаад орхи гэжээ.Аль нь гэмт хэрэгтэн мөн бэ.ХАРИУ:Булан дээрх ханын цаг 18:15 болж байгааг зааж байна. Харин лангууны дээр байгаа зарлал дээр 15:00 цаг хүртэл л хоол гарна гэдгийг хэлсэн байна. Иймд ресторанд хоёр цагийн турш сууж байгаа үйлчлүүлэгч хоол захиалж чадаагүй гэсэн үг юм.
Хэрэгтэн бол Ле. Лугийн малгай шулуун судалгүй, гурвалжин хээтэй. Ло дэгээ гартай учир буу барьж чадахгүй. Лагийн сахал сөрвөгөр биш, харин Лигийн гар нь боолттой.Зөөгч. Хоол зөөх тавиурыг зүүн гартаа барьж, зөв гараараа захиалгыг ширээн дээр тавих нь илүү эвтэйхэн байдаг. Харин зурган дээрх зөөгч солгой учраас тавиурыг баруун гартаа барьсан байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here