Б.Болдсайхан: Борц, айргийг гүйцэх хүнс алга. Сармис ид, нутгийнхаа усыг уу

0
13
maxresdefault-1-930x450-768x372

Үс унахад самар сайн цөм гэдэг нь ямар учиртай вэ. Самранд ямар витамин байдаг вэ?
-Би яг ингэж зөвлөдгийг сонсоогуй юм байна. Сүүлийн үеийн анагаах ухаанд хоол тэжээлийн ухаан их хөгжиж байгаа. Тэрэнд самар хамгийн моодонд орж байгаа. Яагаад гэхээр, бух төрлийн самрыг судалж узэхэд хамгийн сайн эрдэс бодистой, хамгийн сайн ханаагуй хучилтэй, хамгийн их уурагтай, тэр нь хоорондоо маш зөв зохицолгоотой байгаа нь тогтоогдсон юм байна. Тэр байтугай самар идэхээр турдаг гэж ярьдаг. Жаахан жаахнаар, хөдөлмөр гаргаад идэхээр өлсдөггуй, өлсөхгуй болохоор элдэв янзын боов талх идээд байхгуй гэж ярьдаг. Самранд хүнийг тайвшруулдаг, тархины уйл ажиллагааг сайжруулдаг янз янзын уургийн пептидийн бодисууд байдаг. Ялангуяа тархи мэдрэлийн эд эсууд их төлөв өөх тос ба уургийн бодисын нийлбэрээс бүрдсэн байдаг. Мэдрэлийн эсүүдэд хэрэгтэй бодисууд самранд маш их байдаг. Тэр дундаа манай хуш модны самар бол хамгийн сайн чанартай нь. Тийм ч учраас хушны самар хамгийн амттай. Том грек самар юм уу, хушга идэж байснаас самрын ганц ширхэг жижиг чөмөг идэхэд хэчнээн гоё амттай байдаг билээ. Тэр амт нь тийм ч учиртай юм. Хятадад ч, Европт ч манай хушны самар маш өндөр унэтэй байдаг. Тэгэхээр зөвхөн ус унахад ч биш, ер нь хушны самар хүнд их хэрэгтэй юм билээ. Самар сайн идэж байх хэрэгтэй. Болвол Монголын хушны самрыг идэж байх нь зүгээр.Сармисны үрэл хэрэглэх сайн гэх юм. Яг юунд сайн бэ, гадуур янз бурийг худалдаж байна. Ямар хэмжээгээр хэрэглэх вэ.Сармисны аль ч бэлдмэл сайн. Дан сармисаараа ч тэр. Капсултай болгосон, спиртэн хэлбэрээр ч байдаг. Аль ч хэлбэр нь хүний биед сайн нөлөөтэй. Сүүлийн арав, хорин жил дэлхийн улс орнууд сармисны судалгаа их хийж байгаа. Хүний биед маш сайн үйлчилгээ үзүүлдэг.Эхнийх нь антиоксидант үйлчилгээ. Аль ч эсийн гадна талын мембранууд дээр хэт исэлдэх процесс явагддаг. Тосоор бол хурших юм даа. Тэрний эсрэг эс болгоны мембраны гадна давхаргыг хэт исэлдэлтээс Хамгаалдаг гэсэн үг. Залуугаар нь,гэмтээхгүй, эрүүл сайн эс байлгах нь, хөгшрөлтөөс хамгаапна. Нас уртасгана, хоол шингээлтийг сайжруулна, залуу эрч хүчтэй байлгана. Үндсэн механизм нь энэ. Тэгэхээр аль болоххэрэглэжбайх хэрэгтэй. Монголчууд унэрээс нь их төвөгшөөдөг. Тийм хүмүүс капсулаар нь хоолны өмнө хэрэглэх нь арай дээр. Яг хоолны өмнө уугаад, араас нь хоол идвэл харьцангуй гайгүй. Эсвэл араас нь үнэр дарах юм идэж, ууж болно. Зүрхэнд ямар нэгэн өөрчлөлттэй, өөрчлөлтгүй ч ямар нэгэн эрсдэлтэй, саахар, жин ихтэй, хөдөлгөөн багатай хүмүүс, ер нь эрүүл хүн ч хэрэглэж байхад хамгийн сайн юмны нэг. Хэрэглэж байгаарай гэж хэлмээр байна.Борц идэх сайн уу. Гэр хороололд хийсэн борц идэх нь хүний биед сөргөөр нөлөөлөх үү.Борц бол ХХIзуунд ч дээрдүүлэх аргагүй хамгийн сайн хоол. Яагаад ингэж хэлж байгаа юм гэхээр ямар ч химийн бодис ороогүй, экологийн цэвэр бутээгдэхүүн. Хэрэггүй бодисууд нь бүгд нар салхины урсгалаар алга болоод зөвхөн цэвэр уургийн концентрац хүний биед очдог. Энэ нь орчин үеийн сансрын нисэгчдийн хоолтой адил юм. Айраг ч гэсэн энэ зууны хамгийн өндөр биотехнологийн түвшинд хийгдсэн бүтээл. Айраг, борцноос илүү сайн хоол хийх бараг бололцоогүй. Борцыг орон болгонд хийгээд байж болдоггүй. Монголын өндөрлөгт хуурай, салхитай, сэрүүн орчинд хийдэг. Японд ч юм уу, Африкт хийнэ гэж байхгүй. Харин Америкт индианууд хийдэг юм билээ. Гэхдээ манай борц шиг чанартай борц биш зуны хонины хатуу борцорхуу юм хийдэг. Гэр хороолол тийшээ утаа униар орж байгаа байх. Гэхдээ харьцангүй гайгүй. Өнгөц давхарганд нь л орж байгаа болохоор гайгүй гэж бодож байна. Тиймээс хөдөө, хот, гэр хороолол гэлтгүй борц хийж идэж байх хэрэгтэй. Борц бол хамгийн сайн мах. Зоорины махнаас ч илүү чанартай сайн мах гэж хэлмээр байна.Аль нутгийн ундны ус эрүүл мэндэд сайн бэ. Зарим нэг нутаг усныхны наслалт янз бүр байдаг. Энэ нь юутай холбоотой вэ.Төрсөн нутгийн ундны ус л хүний биед хамгийн сайн. Хүний биеийн 80 гаруй хувь нь ус байдаг. Тэгэхээр хотынхны биед 80 хувьд нь Хатан Туулын ус байгаа. Өдийг хүртэл бидний биед амилсан Туулын ус, дээр нь жаахан уураг нэмэгдсэн байх. Говь-Алтайд төрсөн бол тэр нутгийн л ус сайн. Сайнаар барахгуй хамгийн гайхамшигтай рашаан гэж хэлж болно. Яагаад гэвэл тухайн хүний биед байгаа өөрийг нь бүтээсэн ус. Ус болгоны Н2О гэсэн томъёо нь адилхан ч гэсэн хоорондоо өөр өөр найрлагатай байдаг. Бүх төрлийн мод, ургамал, үндэс, эрдэс бодис бүхэн шингэсэн байдаг. Харамсалтай нь хотынхон хлоржуулсан усаар ундаалдаг. Гэхдээ аюулгүй талдаа юм даа. Нутаг нутгийнхны наслалт өөр өөр байдаг нь үнэн. Муу устай газрын хүмүүсийн гэдэс ходоод муу л байна. Хужирссан, олон бодис орсон ус уусан хүмүүсийн дийлэнх нь элэг болон гэдэс ходоодны өвчнөөр өвчилдөг. Сайн устай газрын хүмүүс азтай л байна. Гэдэс дотроосоо эхлээд хамаагуй эрүүл байдаг. Сайн, муу ус гэдэг бол хүний биед хортой байж болох бодисын хэмжээ нь хэр байна вэ гэдгээр тодорхойлогддог. Үүнийг нутаг усныхан тааруулж хэрэглэдэг. Жишээ нь говь нутгийн ус арай их хужиртай байдаг. Тиймээс цайндаа давс хийхrүй уудаг. Увсынхан тунгалаг устай болохоор давс хийж ундандаа хэрэглэдэг. Тэгэхээр төрсөн нутгийн усыг би рашаан гэж хэлмээр байна. Бидний рашаан гэж хэлдэг ус бол өөр. Түүнд болгоомжтой хандах ёстой.Шар айраг саахарын өвчинд нөлөөлдөг уу. Шар айраг уусны маргааш саахарын шинжилгээ өгөхөөр их гараад байдаг?
-Нөлөөлнө. Хэрвээ шар айраг их хэмжээгээр уувал шууд нөлөөлнө. Яагаад гэвэл, шар айраг бол хүмүүсийн хэлдгээр шингэн талх гэдэг нь зөв л дөө. Талхтай адил улаанбуудайг соёолжтой хамт исгэж хийсэн болохоор шингэн талх гэсэн үг. Тэгэхээр талх идэж байна гэдэг нь өөрөөр хэлбэл маш их хэмжээний нүүрс ус авч байна гэсэн үг. Нүүрс ус нь глюкоз юм уу глюкозтой адил бүлгийн молекулуудаас тогтдог. Тэгэхээр шар айраг их хэмжээгээр уувал шууд нөлөөлж, саахар ихэсгэнэ, бас таргалуулна. Хэрэв шар айргийг бага хэмжээгээр буюу өдөрт нэг лаазнаас илүүгүй, 330 мл уувал харьцангуй гайгүй. Саахарт нөлөөлөөд байхгүй. Харин ч эсрэгээр биед сайн, хоол шингээнэ, унтаж амрахад сайн. Тэгэхээр хэмжээг нь л сайн тааруулах хэрэгтэй. Зөвхөн шар айраг ч биш хоол тэжээлийн хувьд бид сайн тааруулж чаддаггүй учраас маш олон тарган хүнтэй, маш их саахарын өвчтэй, хөдөлгөөний хомсдолтой, даралт зүрхний өвчтэй хүмүүстэй болоод байна.50 настай, эмэгтэй. Охин маань гадаадаас кальци, калийн бэлдмэл, Д витамин, загасны тосон үрэл, сармисны тосон үрэл явуулдаг. Д витамин уухаар өтгөн хатаад байх юм. Дээрх бэлдмэлүүдийг яаж хэрэглэх вэ. Заавар, зөвлөгөө өгөөч.Энэ насны хүнд дээр дурдсан бэлдмэлүүд ер муу нөлөө байхгүй. Эм биш, нэмэлт тэжээл шүү дээ. Д витамин ууснаас болж өтгөн хатна гэж байхгуй. Тэгэхээр өтгөн хатаж байгаа нь өөр шалтгаантай байгаа. Магадгүй гэдэс нь урт, эсвэл бүдүүн байж болно. Эсвэл амархан шимэгддэг, хөнгөн хоол идээд байж болно. Тэр шалтгааныг нь тодруулах хэрэгтэй. Өтгөн хатдаг бол хар талх, арвайн гурил ч юм уу, хивэг идэж, гэдэсний хөдөлгөөн дасгал сайн хийж, ус сайн ууж байх ёстой. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдуулдэг эмийг ууж болно. Тэгээд болохгуй бол ходоодоо дурандуулж онош тавиулсан нь дээр. Ер нь бол ийм насны хүн кальцийг өдөрт нэг л удаа 600 мг-аас нэг гр-аар уух хэрэгтэй. Сармисны тосон үрлийг хоолны өмнө ууж байх хэрэгтэй. Яг хоолныхоо өмнө уухryй бол ходоодонд гашуун оргиж, муухай үнэртдэг тал бий. Витамин Д бол кальцитайгаа хамт байгааг уусан нь дээр. Дээр нь нэмж уугаад хэрэггүй. Загасны тосон үрлийг өдөрт хоёроос гурван ширхэгийг ууж болно. Эдгээрийг хэрэглэж байгаа бол сайн байна. Тэгээд маш сайн хөдөлж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол кальци яс руугаа очихгүй, бөөр, цөс рүүгээ очоод байх тал бий.Эрдэнийн эмийг яаж уудаг вэ. Ямар тохиолдолд уудаг юм бол.Оюу 25, Сампилноров зэрэг эрдэнийн эмүүд байдаг. Би мэргэжлийн хүн биш учир хэлж мэдэхгүй байна. Миний хувьд хэлэхэд хавдрын үед, хүний биеийн дархлаа муудсан, архаг өвчин эдгэхгуй үед уудаг юм билээ. Эм болгон өөрийн заавартай, өөрийн тарнитай байдаг. Оюу 25-ыг жишээ нь үүрээр уудаг гэсэн. Энэ талаар мэргэжлийн хумүүсээс асуусан нь дээр байх.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here