Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт 12 дүгээр сарын 1-нээс хэрэгжинэ

0
14
92860c_IMG_2501_x974

Засгийн газраас баталсан гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх шинэчилсэн журмын дагуу халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлөхөөр болсон. Энэхүү журам 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжинэ.Ингэснээр оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг хөнгөлөх юм.

Эдгээр айл өрхүүдийн хөнгөлөлт тооцох сарын хэрэглээний дээд хязгаар холбогдсон цахилгааны хүчдэлийн түвшнээс шалтгаалан өөр өөр байгаа бөгөөд 220В бол 700кВт.цаг, 380В бол 1,500кВт.цаг байх юм. Үүнээс дээш гарсан хэрэглээг тухайн хэрэглэгч 50 хувийн хөнгөлөлттэй тарифаар тооцож төлнө.Өнгөрсөн онд Улаанбаатар хотын гэр хорооллын 120 орчим мянган хэрэглэгч шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагджээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here