2018 оны эхний 9 сарын байдлаар 79 хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болжээ

0
16
a020b4_MPA_PHOTO-7788_x974

Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн Г.Золжаргал “2018 оны эхний 9 сарын байдлаар 13 хүртэлх насны 79 хүүхэд хүчингийн хэргийн хохирогч болоод байна. Хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 54 орчим хувь нь архины хамааралтай, эрхэлсэн тодорхой ажилгүй этгээдүүд байна. Үүнээс 59 холбогдогч ойр дотны болон танил хүмүүс хүчингийн гэмт хэргийн холбогдогч болсон. Задлаад үзвэл үл таних хүн 8, эцэг эхийн найз 1, төрсөн эцэг 3, хойд эцэг 9, хүргэн ах 2, төрсөн ах 2, авга ах 2, нагац ах 4, өвөө 2, зүс таних хүн 26 гээд ихэвчлэн ураг төрлийн буюу гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн байна.Шинэ эрүүгийн хуулинд зааснаар хүчиндэх гэмт хэргийг бэлгийн шинжтэй, хүч хэрэглэсэн, завдсан, бүлэглэж үйлдсэн, бэлгийн замын халдварт өвчин тараасан, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол хамгийн хүнд ялтай буюу 12-20 жилийн хугацаагаар хорьдог.

Улсын хэмжээнд түр хамгаалах байр 11 байна. Нэг цэгийн үйлчилгээ дөрөв бий. Нийтдээ 15 хамгаалах байранд 1-30 хоногийн хугацаатай байрлуулж, тухайн хүүхдэд эрүүл мэндийн болон сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлдэг.Хүчиндэх гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг шууд цагдан хорьж саатуулж байгаа.

Хамгийн сүүлд 10 дугаар сарын 14-нд Дорноговь аймагт 12 настай хүүхэд хойд эцэгтээ хүчиндүүлсэн, мөн Дундговь аймагт 10 дугаар сарын 2-нд хойд эцэгтээ хүчиндүүлсэн хэрэг гарсан. Дээрх хэргүүдэд Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна” гэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here